Цүлтэмжавын Оюунцэцэг


     1949 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 1967 онд 10 жилийн сургууль, 1972 онд ХААДС-ийн агрономийн факультетийн бэлчээр тэжээлийн мэргэжлээр төгссөн. 1972 оноос БТЭШХ-нд эрдэм шинжилгээний туслах ажилтанаар орж улмаар өнөөг хүртэл МААЭШХ-нд эрдэм шинжилгээний ажилтанаар 28 жил тасралтгүй ажиллаж байна. Ч.Оюунцэцэг нь “Хээрийн бүсийн адуун сүргийн бэлчээрийг зохистой ашиглах, горим боловсруулах”, “Давтагдсан бэлчээрийг зохистой ашиглах, тордох, тарих аргаар сэргээх”, “Ойт хээрийн бүсийн бэлчээрийг нүүдэллэн ашигладаг уламжлалт аргын онцлог”, “Фермерийн бэлчээрийн чадавхи, үнэлгээ”      зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж иржээ. 

“Ойт хээрийн бүсийн зарим төрлийн бэлчээрийг ашиглах арга” сэдэв бүтээлээрээ 2000 онд  доктор хамгаалсан бөгөөд Байгалийн бэлчээрийн ургамлын нөмрөгийн бүтэц бүрэлдэхүүн, ургамлын өсөж хөгжих горим, био бүтээмжинд малыг үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг судлан үнэлэлт өгч бэлчээрийг нөөцөлж түүний даацад тохируулан ашиглах арга боловсруулсан нь ургамлын нөмрөгийг давтагдлаас хамгаалах, байгалийн аргаар бага зардал зарж нэгж талбайгаа авах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсэн нь шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Оюунцэцэг нь эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр 45 бүтээл бичсэн ба гадны байгууллагын захиалгаар Төв, Хэнтий, Дорнод, Баянхонгор аймгийн ЗБ сумын бэлчээр, хадлангийн талбайн зураг зохиож, үнэлгээ, даац тооцсон баримт бичиг шилжүүлсэн нь бэлчээрийн мал аж ахуйг өсгөн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлжээ.
Ч. Оюунцэцэгийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлж ШУА-ийн хүндэт жуух, Ардын хувьсгалын ойн медиалууд болон ХАА-н тэргүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Deixe o seu comentario

Post a Comment