Лодонгийн Буджав


      1931 онд Тэшиг сумын Төмрөн гэдэг газар төрсөн. 1955 онд АУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг дүүргэж  Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэл, мэс заслын эмч (1955-1959 онд), 1959-1986 онд ЭХЧ-д төлөвлөгөө статистикийн хэлтсийн дарга, 1986 оноос АУИС-ийн багшаар ажиллаж байгаа. 1971 онд “Хотын хүн амын эмнэлгийн тусламжийн норматив ба БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хэлтсийн төлөвлөлтийн зарим асуудлууд” сэдэвт зохиолоор УБ хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 

     1975 онд Э.А-ын тэргүүний ажилтан, 1996 онд Аб-ын тэргүүний ажилтан, 1998 онд дэд профессор, Больниц, стационарын зохион байгуулалт 1963 онд эмчлэн сэргийлэх байгууллагын цагаан хэрэглэлийн аж ахуй 1965 онд, эмчилгээний байгууллагын статистикийн анхан шатны бүртгэл (альбом 1965-1972), БНМАУ-ын эрүүлийг хамгаалахыг статистикийн лавлах 1965-1972,1977 онд, зэрэг ном бичиж, мөн 5 номд зохиогчоор оролцож, 15 өгүүлэл, 10 илтгэл бичиж, 5 ном хянан тохиолдуулснаас 10 бүтээл нь ОХУ, Болгар, Куба, Энэтхэг, Румын, Молдав улсуудад хэвлэлд нийтлэгджээ. 

     Буджавын удирдлагаар 5 эмч магистрын, 3 эмч АУ-ны докторын зэрэг хамгаалжээ.

Deixe o seu comentario

Post a Comment