Цэрэндоржийн Мөнх (1935-200)


     Ц. Мөнх Булган аймгийн Тэшиг суманд 1935 онд төрсөн. 1954-1958 онд МУИС-ийн Монгол хэл-Утга зохиолын анги, 1961-1963 онд ЗХУ-ын Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс төгссөн. Утга зохиол судлагч, шүүмжлэгч, энэ мэргэжлээрээ дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 

     1995 онд дэд профессороор, МУИС-д багш, МХЗ-ийн хорооны судлал, шүүжмлэлийн зөвлөлийн эрхлэгч, 1983 оноос ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байв. 
   Д. Нацагдоржийн нэрэмжит болон МХЗ-ийн шагналтан, ШУА-ийн “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөлтэй, “Шинэ үеийн уран зохиолын зарим асуудал”, “Борхүү”, “Болормаа”, “Бодит байдал, уран сайхны дүр”, “Жаргал”, “Утга зохиол, гоо зүй”, “Омогт зулзаган бүргэд”, “Ардын яруу найргийн тухай тэмдэглэл” зэрэг ном бичсэн.

Deixe o seu comentario

Post a Comment