Рэнцэнгийн Пүрэв


     1933 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Дунд сургууль дүүргээд 1955 онд МУИС-ийн эмчилгээний анги төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн.
     1955-1956 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч, 1956-1961 онд Улаанбаатар хотын төв эмнэлэгт гэрлийн эмч, 1961-1995 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1995 оноос клиникийн 3-р эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байв.

Дамдингийн Дамдин


     Булган аймгийн Тэшиг сум “Дунд Нарийн” гэдэг газар төрсөн. Хүний их эмч “Рентгений эмч”, 1948-1952 онд Тэшиг сумын бага сургууль, 1952-1958 онд Булган аймгийн 10 жилийн сургууль, 1958-1963 онд АУДС-ийн хүний их эмчийн мэргэжлээр, 1963 онд рентгений эмчийн 3 сарын курс төгсөж рентген оношлогооны эмч,  1986 онд Москва, Ленинград хотод хүүхдийн рентген онош судлалын эмчийн 3 сарын курс төгссөн. 

Лодонгийн Буджав


      1931 онд Тэшиг сумын Төмрөн гэдэг газар төрсөн. 1955 онд АУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг дүүргэж  Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэл, мэс заслын эмч (1955-1959 онд), 1959-1986 онд ЭХЧ-д төлөвлөгөө статистикийн хэлтсийн дарга, 1986 оноос АУИС-ийн багшаар ажиллаж байгаа. 1971 онд “Хотын хүн амын эмнэлгийн тусламжийн норматив ба БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хэлтсийн төлөвлөлтийн зарим асуудлууд” сэдэвт зохиолоор УБ хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 

Бандийн Цүлтэмсүрэн


     1936 онд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эрэн тавтад төрсөн. . . . . . . . 1961 онд МУИС-ийн Анагаах ухааны факультетийг дүүргэж хүн эмнэлгийн техникумд багш, 1964 онд П. Н. Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн эмнэлэгт бөөрний мэл заслын тасаг нээгдэхэд бөөрний мэс заслын эмч, Нэгдсэн 2-р эмнэлэгт бөөрний эмч, 1979 оноос АУИС-д багшаар насан эцэс хүртэл ажилласан. 1974 онд Киевийн АУИС-ийн аспирантурыг дүүргэн, “Вторичные и двухмоментные нефроэктомин” гэсэн  сэдэвт бүтээлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1975 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байна.

Цэрэндоржийн Мөнх (1935-200)


     Ц. Мөнх Булган аймгийн Тэшиг суманд 1935 онд төрсөн. 1954-1958 онд МУИС-ийн Монгол хэл-Утга зохиолын анги, 1961-1963 онд ЗХУ-ын Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс төгссөн. Утга зохиол судлагч, шүүмжлэгч, энэ мэргэжлээрээ дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 

Бадамхандын Шижирбаатар


     Б. Шижирбаатар нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эрэн багийн “Дунд Нарийны Урд салаа” хэмээх газар 1941 онд төрсөн. Одоо ЭМШУИС-ийн багш, сургуулийн болон анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭНЭТШ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн ерөнхий зөвлөх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн зөвлөх эмчээр тус тус ажиллаж байна. 

Цүлтэмжавын Оюунцэцэг


     1949 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 1967 онд 10 жилийн сургууль, 1972 онд ХААДС-ийн агрономийн факультетийн бэлчээр тэжээлийн мэргэжлээр төгссөн. 1972 оноос БТЭШХ-нд эрдэм шинжилгээний туслах ажилтанаар орж улмаар өнөөг хүртэл МААЭШХ-нд эрдэм шинжилгээний ажилтанаар 28 жил тасралтгүй ажиллаж байна. Ч.Оюунцэцэг нь “Хээрийн бүсийн адуун сүргийн бэлчээрийг зохистой ашиглах, горим боловсруулах”, “Давтагдсан бэлчээрийг зохистой ашиглах, тордох, тарих аргаар сэргээх”, “Ойт хээрийн бүсийн бэлчээрийг нүүдэллэн ашигладаг уламжлалт аргын онцлог”, “Фермерийн бэлчээрийн чадавхи, үнэлгээ”      зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж иржээ. 

Дамдингийн Ламзав


1937 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 1964 онд ОХУ-ын Москва хотод
К.А. Тимиръязевийн нэрэмжит ХАА-н академийг төгсчээ. Агроноимч-эдийн засагч мэргэжилтэй. Агро-эдийн засгийн чиглэлээр нарийн мэргэшсэн. 1964-1978 ба 1983-1992 онуудад УГТЭШХ-д эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр, 1978-1980 онд Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн даргаар, 1992 оноос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд компанийн захиралаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Ламзав 1973 онд “БНМАУ-ын ойт хээрийн бүсэн дэх с.а.а-нуудад үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн ухааны дэд доктор цол хамгаалжээ.

Маахүүгийн Бадам


     Бадам нь 1932 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрсөн. 1942-1952 онуудад Тэшиг, Хантайн болон Булган аймгийн 10 жилийн дунд сургуульд суралцсан. 1952-1956 онд МУИХ-ийг дүүргэж биологи мэргэжил эзэмшсэн. 1961-1965 онуудад одоогийн ОХУ-ын Санкт Петербург хотын ХААДС-ийн аспирантурт суралцан төгсч, 1965 онд “Ойт хээрийн бүсийн бэлчээрийг сайжруулах “ сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан. 

     1956-1958 онд МУИС-ийн зоотехник, мал эмнэлгийн факультетийн тэжээлийн танхимд ургамал судлалын багшаар ажиллаж байгаад 1958 онд ХААДС байгуулагдахад шилжин ирж ажилласан. М. Бадам нь 1958-1965 онд ХААДС-ийн биологийн танхимд багш, 1979-1982 онд бэлчээр тэжээлийн ЭШХ-д секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтанаар ажиллаж байгаад хүнд өвчний учир 1982 онд нас баржээ. 

     М. Бадам нь 1967 онд доцент цол авсан. 1967 онд ХААДС-ийн хүндэт дэвтэрт бичигдэж, атар газар эзэмшсэний  20 жилийн ойн дурсгалын үнэмлэх, АХ-ын 40,50 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Мөн хэд хэдэн сурах бичиг хамтран зохиожээ.

Жамцын Даваажав


     1952 онд Тэшиг сумын Эрин багийн нутагт төрсөн. 1961-1965 онд Тэшигийн бага сургуульд
Ч. Доржсүрэн багшийн ангид суралцаж төгссөн. 1965-1969 онд Хутаг-Өндөр сумын дунд сургууль, 1969-1972 онд Архангайн багшийн сургууль, 1982 онд УБДС-иын БТФ-ийг дүүргэсэн. УБИС-ийн БТДС-ийн багш, 1976-1980 онд чөлөөт бөхөөр Улсын шигшээ багийн тамирчин байсан, 1980 оны Москвагийн Олимпийн наадмын мөнгөн медаль, Ази тивийн аваргын хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальтай.

     1988 оны олимпод дасгалжуулагч, ДАШТ-нд 2 удаа 4,5-р байр, 1975 оны ДАШТ-ний аварга, дэлхийн шилдэг багуудын цомын тэмцээний 4 удаагийн ах дүү армиудын 3 удаагийн аварга, 1978 оны АСН Дан Колов, Германы ОУТ-ны хүрэл медальтай, улсын 5 удаагийн аварга, бөхийн чөлөөт барилдааны ОУХ-ний мастер, БТС-ийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медальтай, улсын их баяр наадмуудад барилдаж  Монгол улсын начин цол хүртэж, “улам нэмэх, өсөх идэр” Чимэгтэй Монгол улсын гавьяат тамирчин.
     Булган аймгийн бөхийн бэлтгэлийг зохион байгуулж улсын цолтой бөхчүүдийг төрүүлж байсан.