Батхишигийн Майхүү


     Майхүү нь 1939 онд Булган аймгийн Тэшиг сумын 3-р багийн нутаг Эгийн голын “Цагаан эрэг” гэдэг газар төрсөн. Бага дунд сургууль, төмөр замын техникумыг төгсөн 1958-1965 онд Төмөр замд машинист, 1965-1970 онд МУИС-ийн Авто тээврийн инженер-эдийн засгийн ангийг төгсөж, 1970-1972 онд УБ хотын шуудан тээврийн 2-р баазад ашиглалтын инженер, 1972-1982 онуудад Булган аймгийн Тээврийн удирдах газрын дарга, 1985-1995 онд УБ хотын Ахуйн 8-р баазын даргаар ажиллаж байгаад, 1982-1985 онд УБ хотын Ахуйн тээврийн үйлчилгээний 38-р баазын дарга, 1985-1995 онд Булган аймгийн тээврийг удирдах газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн 1991 онд “ Хөдөлмөрийн хүндэт медаль”, мөн онд  “Онц тээвэрчин” тэмдгээр 1995 онд “Алтан гадас” одон, мөн Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдсан байна.

Deixe o seu comentario

Post a Comment