Дамдингийн Ламзав


1937 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 1964 онд ОХУ-ын Москва хотод
К.А. Тимиръязевийн нэрэмжит ХАА-н академийг төгсчээ. Агроноимч-эдийн засагч мэргэжилтэй. Агро-эдийн засгийн чиглэлээр нарийн мэргэшсэн. 1964-1978 ба 1983-1992 онуудад УГТЭШХ-д эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр, 1978-1980 онд Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн даргаар, 1992 оноос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд компанийн захиралаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Ламзав 1973 онд “БНМАУ-ын ойт хээрийн бүсэн дэх с.а.а-нуудад үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн ухааны дэд доктор цол хамгаалжээ.
-       Тэрээр манай орон зах зээлийн эдийн засагт шилжихээс олон жилийн өрхийн болон фермерийн аж ахуйг эдийн засгийн хувьд бие даасан хэлбэрээр байгуулж, ажиллуулах үндэслэл тооцоог боловсруулж сурталчилдаг байсан юм
-       Газар тариалангийн үйл ажиллагаанд эдийн засгийн дүн шинжилгээ хийж түүний үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар бичсэн 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нь нийтлэгдэж, бусадтай хамтран мөн бие дааж 6 ном товхимол хэвлүүлжээ. Шинэ бүтээл оновчтой саналын 3 эрх авч, 4 технологи зөвлөмж боловсруулан үйлдэрлэлд нэвтрүүлсэн бүтээлч эрдэмтэн юм.

Deixe o seu comentario

Post a Comment