Дамдингийн Дамдин


     Булган аймгийн Тэшиг сум “Дунд Нарийн” гэдэг газар төрсөн. Хүний их эмч “Рентгений эмч”, 1948-1952 онд Тэшиг сумын бага сургууль, 1952-1958 онд Булган аймгийн 10 жилийн сургууль, 1958-1963 онд АУДС-ийн хүний их эмчийн мэргэжлээр, 1963 онд рентгений эмчийн 3 сарын курс төгсөж рентген оношлогооны эмч,  1986 онд Москва, Ленинград хотод хүүхдийн рентген онош судлалын эмчийн 3 сарын курс төгссөн. 

     1974,1979,1984 онуудад рентгений эмчийн тэргүүлэх зэрэг хамгаалсан. 2001 онд клиникийн профессор, 1963-1970 онд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген онош судлалын эмч, 1970 оноос одоо хүртэл Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэг, ЭНЭШТ-д рентген онош судлалын эмч, тасгийн эрхлэгч зэрэг ажлыг нийт 40 жил хийж байна. 

     Олон жилийн үр бүтээлтэй, амжилттай ажил туршлагын үр дүнд 1998 онд “Хүүхдийн хоол боловсруулах эрхтний мэс заслын тулгамдсан асуудлыг хамт шийдсэн нь” хамтын бүтээлээр Монгол улсын төрийн шагнал хүртсэн байна.

Deixe o seu comentario

Post a Comment