Рэнцэнгийн Пүрэв


     1933 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Дунд сургууль дүүргээд 1955 онд МУИС-ийн эмчилгээний анги төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн.
     1955-1956 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч, 1956-1961 онд Улаанбаатар хотын төв эмнэлэгт гэрлийн эмч, 1961-1995 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1995 оноос клиникийн 3-р эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байв.
     Дотор эрхтэний эмгэгийг гэрлээр ялган гаргах аргад гарамгай мэргэшсэн учир ард түмнийхээ дотор “Гэрлийн Пүрэв”, “Чөтгөр нүдэн Пүрэв”, “Амьд барометр” гэх мэтээр алдаршсан. “Эмч нарын гарын авлага” ном, олон өгүүлэл, зөвлөмжүүдийг бичжээ.

      Түүний рентген зураг уншсан оношлогоо нь орчин үеийн хамгийн нарийн багаж техникээр тогтоосон оношлогоотой таардаг гэж эмч, мэргэжилтэнүүд ярьдаг. 

     1981 онд Зүрх судасны мэс заслын аргыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэний учир Монгол улсын төрийн шагнал хүртжээ.

      Анагаах ухааны дээд сургууль, Эрүүл мэндийн их сургуульд олон жил багшилж, гэрлийн олон арван шилдаг эмч нарыг төрүүлсэн байна.

     Түүнийг 1990 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Ардын эмч” цолоор шагнажээ. Энэ хүндтэй цолыг хүртсэн монгол улсын анхны эмч юм.

    Ийнхүү Булган нутаг бас нэг анхдагчийг төрүүлсэн билээ. Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж 1977 онд Анагаах ухааны Үндэсний хүрээлэнгийн хүндэт профессор цол олгосон байна. Сахь эмчийн буянаар олон мянган хүн аймшигт өвчнөөсөө салж, эрүүлжин эдгэрч, улс орондоо хүчин зүтгэж яваа билээ.

3 Comentarios

spysec said...

rerer

badraa said...

uneheer gaihaltai emch baisan shuu.uneheer hosgui aviastai hunii tuluu hun baij dee.

энэбиш said...

Миний хайртай өвөө. Өвөөгөөрөө маш их бахархаж байна хайртай шүү үр ач зээ бид нар нь

Post a Comment