Маахүүгийн Бадам


     Бадам нь 1932 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрсөн. 1942-1952 онуудад Тэшиг, Хантайн болон Булган аймгийн 10 жилийн дунд сургуульд суралцсан. 1952-1956 онд МУИХ-ийг дүүргэж биологи мэргэжил эзэмшсэн. 1961-1965 онуудад одоогийн ОХУ-ын Санкт Петербург хотын ХААДС-ийн аспирантурт суралцан төгсч, 1965 онд “Ойт хээрийн бүсийн бэлчээрийг сайжруулах “ сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан. 

     1956-1958 онд МУИС-ийн зоотехник, мал эмнэлгийн факультетийн тэжээлийн танхимд ургамал судлалын багшаар ажиллаж байгаад 1958 онд ХААДС байгуулагдахад шилжин ирж ажилласан. М. Бадам нь 1958-1965 онд ХААДС-ийн биологийн танхимд багш, 1979-1982 онд бэлчээр тэжээлийн ЭШХ-д секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтанаар ажиллаж байгаад хүнд өвчний учир 1982 онд нас баржээ. 

     М. Бадам нь 1967 онд доцент цол авсан. 1967 онд ХААДС-ийн хүндэт дэвтэрт бичигдэж, атар газар эзэмшсэний  20 жилийн ойн дурсгалын үнэмлэх, АХ-ын 40,50 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Мөн хэд хэдэн сурах бичиг хамтран зохиожээ.

Deixe o seu comentario

Post a Comment