Бадамхандын Шижирбаатар


     Б. Шижирбаатар нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эрэн багийн “Дунд Нарийны Урд салаа” хэмээх газар 1941 онд төрсөн. Одоо ЭМШУИС-ийн багш, сургуулийн болон анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭНЭТШ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн ерөнхий зөвлөх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн зөвлөх эмчээр тус тус ажиллаж байна. 

     Б. Шижирбаатар 6 жил дараалан (1993-1998) АУИС-ийн тэргүүний багшаар, МИДС-ийн консерциумаас зарласан уралдаанд удаа дараа шалгарсан. 1997-1998 оны Монгол улсын “Тэргүүн судлаач” багш цолтой юм. Б. Шижирбаатар 100 гаруй эрдэмтэн шавь, олон өрвөн зэрэгтэй эмч нар байгаагийн дотор удирдаж хамгаалуулсан доктор 10, магистр 7 байгаагийн дотор ардын эмч 1, гавьяат эмч 16 байна. Их дээд сургуулийн сурах бичиг 10, ном тохимол 21,оновчтой санал, тэргүүн туршлага 23, шүүмж 22 зэрэг 400-аад бүтээл туурвисан байна. Түүний “Эх барих” сурах бичиг ЭМЯамны 1997 оны шилдэг бүтээлээр шалгарч байсан.

Deixe o seu comentario

Post a Comment