Булган аймгийн Тэшиг сумын суурь боловсролын дунд сургууль


Тус сургууль нь 1968-2010 оны хооронд 40 дэх төгсөлтөө хийж 1980 хүнийг төгсгөжээ. 70 жилийн гал голомтоо асаасан 8-н жилийн сургууль маань он цагийн урт, улс орны хөгжлийн түвшингээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр өнөөдөр 12 жилийн сургалттай 9-н жилийн дунд сургууль болтлоо хөгжжээ.
Төр засгаас боловсролыг дээдэлж, суралцагчдыг тав тухтай орчинд сурч амьдрах бололцоог бүрдүүлж байна. Үүний нэг тод жишээ нь “Хөдөөгийн ядуурлууыг бууруулах төсөл”-өөр дотуур байр, “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр хичээлийн байрны их засвар хийгдэж, уурын зуух, гүний худагтай болсноор багш, суралцагчдын хичээл сургалтын, ажилчдын ажиллах, амьдрах орчин сайжирч байна.
Монгол Улсын Засгийн Газрын 1968 оны 3-р сарын 25-ны өдрийн 39-р тогтоолоор Төр нийгмийн зүтгэлтэн Дашийн Дамбын нэрэмжит сургууль болсон. Түүхт 70 жилийн босгон дээр 512 сурагч, 3 удирдах ажилтан, 1 нийгмийн ажилтан, 28 үндсэн багш, 1 АББ-ын арга зүйч, 18 ажилтан, дотуур байранд 115 сурагч, 2 хүмүүжүүлэгч багштайгаар сургалт хүмүүжил, үйлчилгээний ажлаа явуулж байна.
Багш сурган хүмүүжүүлэгчдийн 61% нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд “Тэргүүлэх” зэрэгтэй багш 1, “Заах аргач” зэрэгтэй 15 багш ажиллаж байна. Мөн боловсролын магистр зэрэгтэй багш 1, бакалавр зэрэгтэй багш 15, Боловсролын тэргүүний ажилтан 5 байна.
Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш А. Дэжидмаа, О. Уранчимэг, Б. Нанжид, Ж. Цолмон, О. Эрдэнэдорж, “Заах арга, ур чадвар”-аараа улсад 2-р   байр эзэлсэн багш Б. Нансүрмаа, “Залуу багш нарын ур чадвар”-ын уралдаанд багш М. Сэлэнгэ, Т. Ууганцэцэг нар I, II байр эзэлж сайхан амжилт гаргав.
Аймаг, бүсийн хэмжээнд уламжлал болон явагддаг төрөлжсөн олимпиадад багш Ж. Эрхэмбаяр, Д. Энхчимэг нар I байр, багш М. Сэлэнгэ, Бая. Алтанзагас нар 2-р| байр, сурагч Ц. Сүхбат, М. Нямбилэг нар II байранд тус тус шалгарчээ.
Хичээлийг орчин үеийн техникийн дэвшилд нийцүүлэн цахим хэлбэрээр явуулдаг болсон бөгөөд “Цахим хичээл”-ийн уралдаан бага ангийн багш Б. Нансармаа I байр, сургалтын менежер С. Сүнжидмаа II байр, гадаад хэлний багш Э. Ууганбаяр III байр, “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд технологийн багш Д. Энхчимэг тэргүүлж заах арга, ур чадвараа дээшлүүллээ. Багш нарын 60 гаруй хувь илтгэл тавьсанаас аймагт болсон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд багш Б. Нансүрмаа II байр, багш М. Үүрийнтуяа тусгай байр эзэлж сум сургуулийнхаа нэрийг дуурсгалаа.
Өнгөрсөн 70 жилд тус сургуулийг 1980 хүн төгссөнөөс “Ардын эмч”-1, “Ардын багш”-1, “Хөдөлмөрийн баатар”-1, “Эх оронч”-1, Төрийн шагналт 2, гавъяат цолтон 15, олимпийн мөнгө, дэлхийн цомын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин 1, олон улсын хэмжээний мастер 3, тив, олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээний медальтан, спортын мастерууд -18 гаруй, эрдэмтэд 16, Боловсролын тэргүүний ажилтан 24, бусад тэргүүний ажилтнууд 100 гаруй төрсөнөөр хойч үеийнхэн, сум орныхон нь бахархаж байдаг билээ.
Өнөөдөр тус сургуулийн хамт олон боловсролын салбарт хийгдэж буй технологийн шинэчлэлийг өөрийн сургуульд бүтээлчээр хэрэглэж сургалтын шинэлэг олон аргыг багш бүр эзэмшин, суралцагчдад амьдрах ухаан, чадвар дадал олгохоор ажиллаж байна.

2 Comentarios

ganbat said...

fae

Anonymous said...

fe

Post a Comment