Түр (улирлын) сургууль (1932-1937)


 Ардын засгаас хөдөлмөрчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор юуны өмнө бичиг үсэгт сургах нь хувьсгалын ардчилсан шатанд зайлшгүй тавигдах зорилтын нэг учир улирлын чанартай түр (улирлын) сургууль байлаа. Тус суманд 1932-1936 онд “Бүлгэмийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан Латин үсгийн хичээл зааж байжээ. Энэ түр (улирлын) сургууль нь хавар нь 10-15 насны хүүхдийг элсүүлэн зуны улиралд хичээллэж намар нь шалгалт өгч тардаг байв. Ийм түр улирлын сургууль  Алтан уул, Жаргалант, Эрэнгийн хамтралуудын дэргэд байгуулагдан ажиллаж байсныг Алтан уулын коммуны дарга С. Авирмэд дурдатгалдаа тэмдэглэжээ. Сургалтыг багийн ардуудаас сайн дурын үндсэн дээр хуримтлагдсан хөрөнгөөр явуулж бичиг үсэг, тоо бодлого, ардын ёс зүй буюу гэрийн сургалтын үндэс зааж байжээ.
Ардын засгаас хөдөлмөрчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор юуны өмнө бичиг үсэгт сургах нь хувьсгалын ардчилсан шатанд зайлшгүй тавигдах зорилтын нэг учир улирлын чанартай түр (улирлын) сургууль байлаа. Тус суманд 1932-1936 онд “Бүлгэмийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан Латин үсгийн хичээл зааж байжээ. Энэ түр (улирлын) сургууль нь хавар нь 10-15 насны хүүхдийг элсүүлэн зуны улиралд хичээллэж намар нь шалгалт өгч тардаг байв. Ийм түр улирлын сургууль  Алтан уул, Жаргалант, Эрэнгийн хамтралуудын дэргэд байгуулагдан ажиллаж байсныг Алтан уулын коммуны дарга С. Авирмэд дурдатгалдаа тэмдэглэжээ. Сургалтыг багийн ардуудаас сайн дурын үндсэн дээр хуримтлагдсан хөрөнгөөр явуулж бичиг үсэг, тоо бодлого, ардын ёс зүй буюу гэрийн сургалтын үндэс зааж байжээ. Энэ үед сумын хөдөлмөрчид үр хүүхдээ Намнан сум, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн бага сургуулиудад явуулан суралцуулдаг байлаа.
Тэнхим-ийн сургууль
(1937-1939)

1937 онд тус сумын хуучин төв Тахилтын овооны баруун тал Тэшигийн горхинд 30-аад сурагчидтай нээгдэж анхны багшаар Бат-Очирын Цүлтэм /хазгар/, Жамцын Шагдар гэсэн 2 багштай хичээллэж эхэлсэн гэдэг.
Энэ тухай Дамдинсүрэнгийн Ширбазар дурдатгалдаа: 1938 онд Булган аймаг байгуулагдахад Гэгээрлийн хэлтсийн даргаар Н. Дашдондог ажиллаж байсан бөгөөд аймгаас Ц. Нянтайсүрэн гэдэг хүн ирж бидний 30-аад сурагчдаас шалгалт авч сайн үнэлэлт авсан.
1.    Дамдинсүрэнгийн Ширбазар
2.    Цүлтэмийн Чогсомжав (эм)
3.    Ганжуурын Лувсандэндэв
4.    Дамбажамцын Мядагмаа (эм
5.    Жүгдэрийн Бадамдорж (эм)
6.    ...Долгор (эм)
7.    Тогтохын Вандансүрэн
8.    Даваагийн Цэвээндорж
9.    Ваанчигийн Балдандорж
10.  Бат-Очирын Бадарч
бид нар Намнангийн бага сургуульд явж суралцаад буцаж ирэхдээ 1939 онд үхэр тэргээр ирсэн гэж бичиж үлдээжээ.
...Тэнхимийн сургууль анх нээгдэхэд хүүхэд бүрт 2 дэвтэр, 1 харандаа тавьж олгоод горхины зүүн дэнж дээр нэг гэрт хичээл хийж байв. Би тэнхимийн багш Б. Цүлтэмд бүртгүүлээд суралцах гэтэл ар гэрийнхэн маань дургуйцээд явж чадаагүй гэж өндөр настан Дуламсүрэнгийн Дашжамц хуучилдаг.
Тэнхимд уйгаржин монгол бичиг, 4 аргын тоо заалгаж мэргэжлийн багшгүй тул зөвхөн бичиг үсэгтэй хүмүүс хичээл зааж байжээ. Намнангийн бага сургуульд Тэшигийн Наваанцүлтэм, О, Тавхай, Ц. Бадамдорж нар 1937-1938 онд багшилж байв.
1938-1939 онд Цэдэнгийн Бадамдорж, Дамбадугарын Жанчив нар Тэнхимийн багшаар ажиллаж байсан гэж Г. Батмөнх “Ундрах эрдмийн өлгий” номдоо бичжээ.

Deixe o seu comentario

Post a Comment